СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-05-17

Хууль бусаар тэсэрч, дэлбэрэх бодис хадгалж, шилжүүлсэн этгээдүүдэд нэг жилийн тэнссэн харгалзах ял өгчээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
11 сарын өмнө

Иргэн А нь Оросын холбооны улсад уул уурхайн зориулалтаар үйлдвэрлэсэн “Бластит 32-400” загварын тэсрэх бодисыг хууль бусаар хадгалж, Б-д шилжүүлсэн байна. 

Б нь А-аас шилжүүлсэн тэсрэх бодисыг хууль бусаар тээвэрлэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокуророос шүүхэд шилжүүлжээ.

Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас  тусгай зөвшөөрөл авалгүйгээр тэсэрч, дэлбэрэх бодисыг хадгалах, шилжүүлэх, тээвэрлэх нь хууль бус бөгөөд Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

А, Б нар “Тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хадгалсан, шилжүүлсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсний дагуу А-д хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар тэнсэж, Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил, 4 (дөрөв) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж, Б-ийн тэсрэх бодис тээвэрлэхдээ ашигласан “Toyota prius 30” загварын тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх болох нь тогтоогдсон тул тус тээврийн хэрэгслийн үнэ болох 12,248,723.5 төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.