"ХУРДАН" цэг Баянхонгор аймагт нээгджээ

Төрийн үйлчилгээг цахимжуулах, хүн, хуулийн этгээдэд түргэн шуурхай хүргэх, төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийг 21 аймгийн төвд нээж, үйлчилгээг жигдрүүлэх ажлын хүрээнд энэ сарын 13-нд Баянхонгор аймгийн төвд Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нээлээ.

346627452 774867490700101 3983815358672095595 n
Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалын газрын дарга Б.Оргил, Баянхонгор аймгийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Операторын горимоор иргэдэд үйлчилгээ үзүүлэх “ХУРДАН” цэг Баянхонгор аймагт нээгдсэнээр орон нутгийн 5 дахь салбар болж, тус аймгийн 90,000 гаруй иргэдэд төрийн үйлчилгээ ойртож байна.

Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолт, гадаад пасспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх зэрэг төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм.
Цаашид 55 байгууллагын 790 орчим төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрдэнэ. Төрийн үйлчилгээ хаанаас ч ойр ХУРДАН.

346653104 261805799656146 4579382865117309386 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.