65 настай эрэгтэй Б нь 10 настай сурагчийг хүчиндэхийг завджээ

Хичээлээ тараад харьж явсан 10 настай сурагч охиныг хуурч, хүчиндэхийг завдсан хэрэг Баянзүрх дүүрэгт өчигдөр гарлаа.

Тодруулбал, 65 настай Б гэгч охиныг хууран гэртээ оруулаад хүчиндэхийг завджээ. Азаар, охин зугтаж, тусламж дуудаж амжсан байна.

. Хэргийг БЗД-ийн Цагдаагийн 3-р хэлтэст мөрдөн шалгаж байна.

Энэ мэтээр бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргүүд хоногт 2-5 удаа бүртгэгдэж байна. Хүүхдийг харгалзах хүнгүй байхад нь энэ төрлийн гэмт хэргүүдийг ихэвчлэн тэдний ойр тойрны, хамаатан садан, найз нөхдийн хүрээллийн хүмүүс үйлдэж байгаа тул эцэг эхчүүд та бүхэн хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг сургууль цэцэрлэгээс нь насанд хүрсэн хүн авч, хүргэдэг байх, итгэлтэй бус хүмүүсийн дэргэд үлдээхгүй байхыг сэрэмжлүүлж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.