Ялалтын баярт зориулан "Үхэшгүй мөнхийн хороо" жагсаал болж байна
Ялалтын баярт зориулан "Үхэшгүй мөнхийн хороо" жагсаалыг "Шинэ Оросын найзууд" ТББ, Хууль зүйн туслалцааны төв, Монгол дахь Оросын нутаг нэгтнүүдийн зөвлөлөөс зохион байгуулж байна.
Тус тайван жагсаалд ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков оролцож байна. Жагсагчид Офицеруудын ордноос Маршал Г.К.Жуковын хөшөө хүртэл жагслаа. Жагсаал зохион байгуулагчид Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөхөөс гадна бэсрэг концерт тоглогдов.
Мөн гүйлтийн тамирчин Б.Болд Г.К.Жуковын хөшөөнөөс ОХУ-ын ЭСЯ хүртэл Ялалтын тугийг мандуулан гүйх юм.
Харин Nodoublestandard гэх хэсэг залуус #NoWar дайны эсрэг жагсаалыг ОХУ-ын ЭСЯ-ны урд төв зам дээр хийнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.