СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-05-04

37 настай эмэгтэй согтуурсан үедээ хамтран амьдрагчаа хөнөөжээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, ... тоотод “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсээс шалгахад 58 настай, эрэгтэй зодуулсан байдалтай амь насаа алдсан байсан тул мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж, түүний амь насыг хамтран амьдрагч 37 настай, эмэгтэй согтуурсан үедээ хохироосныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд Та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэхгүй байж гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 
 
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.