ШУУД: “Гал Үндэстэн”, “Их цааз-Их эргэлт” хөдөлгөөнөөс УИХ-ыг тараахыг шаардаж байна

“Гал Үндэстэн”, “Их цааз-Их эргэлт” хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. “Тусгаар тогтнолоос үнэ цэнэтэй УИХ гэж байх уу” сэдэвтэй энэ удаагийн ХБХ-аараа тэд УИХ-ыг тарахыг шаардаж байна.

Ц.Мөнхбаяр: Засгийн газрыг унагаалгүй үлдээсэнд хүмүүс хөөрөөд байна. Энд хөөрөх юм байхгүй шүү дээ. Бүлэглэл хоорондын мөргөлдөөн л болоод өнгөрсөн. Гэвч өнөөдөр улс оршихуйн үндэс, газар нутгийн бүрэн эрхт байдлын 50 орчим хувь нь барьцаалагдчихаад байна. Тиймээс бид УИХ-ыг тарах ёстой гэж үзэж байна. 

Бид дараах шаардлагыг хүргүүлж байна.

1-рт: Өнөөдөр УИХ-ыг тарах ёстой гэсэн шаардлага хүргүүлж байна. 14 хоногийн дотор шийдвэрээ гаргаж, ард түмнээсээ санал асуух ёстой гэж үзэж байна.

2-рт: Ерөнхий сайдад хамтран ажиллах санал хүргүүлэх гэж байна гэсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.