"Цемент шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарыг ажлаас нь чөлөөлжээ

Аудитын сөрөг дүгнэлт авсан Хөтөл "Цемент шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарыг ТУЗ-ийн 100 хувийн саналаар ажлаас нь чөлөөлжээ.

Учир нь Үндэсний аудитын газраас "Цемент шохой" ТӨХК-ийн 2022 оны жилийн эцсийн байдлаарх санхүүгийн байдал, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайланд аудит хийхэд 462 тэрбум 551 сая төгрөгийн зөрчил илэрсэн юм.

Уг асуудалд Л.Наранбаатар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд тайлбар мэдээлэл өгсөн. Тэрбээр "Ашиг сонирхлын зөрчилтэй ТУЗ-ийнхөн Хөтөлөөс зайлах хэрэгтэй" хэмээн мэдэгдсэн юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.