?LIVE: Ч.Хүрэлбаатар: Инфляцын түвшинд уялдуулан цалин, тэтгэврийг жил бүр нэмнэ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: 

-Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд Эдийн засаг хөгжлийн яамнаас гурван асуудал хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. Засгийн газар "Гэрэгэ" бондын үлдэгдэл төлбөр болох 387 сая ам.долларын бүрэн төлж барагдууллаа. Ийм хэмжээний ам.долларын өр төлбөрийг шилжүүлсний дараа юм.

Мөн дөрөвдүгээр сард манай улсын нүүрсний экспортын хэмжээ 19 сая тоннд хүрсэн. Энэ нь цар тахлын өмнөх үе буюу 2019 оны мөн үетэй харьцуулахад 7,5 сая тонноор экспорт нэмэгдсэн байна. Үүнээс гадна Монгол Улс нүүрсээ биржээр арилжаалж байгаа. Биржээр арилжаалагдсан нүүрсээ хилээр гарахдаа тусгай гарцаар гарах болсон.

Засгийн газрын хуралдаанаар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосонтой холбоотой асуудлыг авч хэлэлцсэн. ЭЗХЯ нь гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцдаг. Үүнтэй холбоотой аливаа гомдлыг Засгийн газарт танилцуулдаг журамтай болсон. Хөрөнгө оруулагчдын 32 гомдлын хоёр нь шийдэгдсэн.

Сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийсэн 20 гомдлыг шийдвэрлэх чиглэлээр Эрчим хүчний яаманд ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байна. Үлдсэн гомдлууд нь хууль хяналтын байгууллагад шилжсэн байна. Түүнээс гадна нэмээд 12 гомдол ирсний тавыг нь Засгийн газрын хуралдаанд оруулж тогтоол гаргасан.

Мөн гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.