СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-01

🔴LIVE: Бэрхийн уурхайд ажиллаж байсан 112 хүнд нөхөн төлбөр олгох шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд ажиллаж байх хугацаандаа үйлдвэрлэлийн осолд орж, өвчний улмаас нас барсан, хөдөлмөрийн чадвараа алдсан 112 уурхайчны ар гэрийнхэн гурван шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг УИХ-аас шаардаж мэдээлэл хийж байна.

Өмгөөлөгч:

-Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд ажиллаж байх хугацаандаа үйлдвэрлэлийн осолд орж, өвчний улмаас нас барсан, хөдөлмөрийн чадвараа алдсан 112 уурхайчны ар гэрийнхэн гурван шатны шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэлх хугацаанд хэрэгжихгүй байна. Бэрхийн уурхай 2004 онд хувьчлагдаад 2007 онд хувьд шилжсэн байдаг. Бидний ярьж байгаа асуудал нь тус уурхай төрд байсан үеийг хамаарна. Өмгөөлөгч надад анх 290 иргэн анх хандаж байсан. 

2010 оны хаврын чуулганаар тус асуудлыг анх хэлэлцэж байсан. Ингээд Засгийн газарт чиглэлд өгөөд Төрийн өмчийн хороон дээр ажлын хэсэг байгуулсан. Гурван удаагийн дүгнэлтээр нөхөн олговор олгох шаардлагатай гэж үзсэн. Гэсэн ч энэ нь ажил хэрэг болохгүй явсаар бид эцэстээ шүүхэд хандсан.

Ингээд Иймд бидний зүгээс УИХ-ын дарга болон ХЗБХ-ны дарга Б.Энхбаяртай уулзах саналаа уламжилж байна. Тавдугаар сарын 3-ны дотор бидэнд хариу хэлээгүй тохиолдолд дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.