Улсын аварга О.Хангайд "New Nissan PATROL Ү62" автомашиныг гардуулжээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөхөөр тодорсон Монгол Улсын аварга Оргихын Хангайд түрүү бөхийн шагнал болох 70 жилийн түүхт Шинэ загварын "New Nissan PATROL Ү62" автомашиныг Моннис Группийн удирдлагууд албан ёсоор өнөөдөр гардуулж өглөө.

FB IMG 1682755415394

Монгол Улсын аварга О.Хангайд Төрийн их баяр цэнгэл наадамд цаашид олон түрүүлэхийн ерөөл өргөж, нийгмийн сайн сайхны төлөө, ялангуяа хүүхэд залуучуудын сайн сайхны төлөө зохион байгуулдаг ажил үйлсэд нь нийт Моннис группийн хамт олны зүгээс амжилт хүссэн юм.

FB IMG 1682755429805

FB IMG 1682755425413

FB IMG 1682755420445

FB IMG 1682755417865

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.