СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-28

🔴LIVE: Ц.Оюунсайхан: Дорноговь аймаг 2500 айлын орон сууцыг ирэх жил ашиглалтад оруулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Дорноговь аймагт барилга, орон сууцны үзэсгэлэн нээгдлээ. Тус үзэсгэлэнгийн арга  хэмжээ нь аймгийн газар зохион байгуулалт, хот байгуулалт, барилга, орон сууц, инженерийн дэд бүтцийн хангамжийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, аймгийн бүтээн байгуулалтыг сурталчлах зорилготой юм. 

Түүнчлэн орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд  барилгын салбарын шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэвшилтэт техник технологи болон орон нутагт хэрэгжиж буй орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг танилцуулан сурталчлах, бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нээх, ногоон орон сууц, ногоон зээлийн санхүүжилтийг танилцуулах, газрын харилцааны чиглэлээр төрийн үйлчилгээг үзүүлж байгаагаараа онцлогтой юм.

Дорноговь аймгийн БХБ-ын газрын дарга Ц.Оюунсайхан:

-Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотоос шилжин ирэгсдийг хүлээн авах бэлтгэл ажлууд хийгдэж байна. Энэ гуравдугаар сард бид дахин төлөвлөлтийн газрын байршлыг баталсан. Шилжин ирж суурьшихаар төлөвлөсөн иргэдийнхээ ая тухай, аюулгүй амьдрах боломжийг бүрдүүлэхээр энэхүү төлөвлөгөөг баталсан. Сайншандын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд 337га газар байгаа. Орон сууц барих газрыг төсөл сонгон шалгаруулах журмаар үнэгүй олгоно. Мөн орон нутгаас дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдэж өгөхөөр төлөвлөөд байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.