Монгол дахь Япон судлалын нийгэмлэгийн тэргүүн Цэдэндамба овогтой Батбаярт 2022 оны намрын Гадаад иргэнд олгодог одонг гардуулах ёслолын үйл ажиллагаа Японы Элчин сайдын өргөөнд болов.
Одон: “Мандах нар” одонгийн “Хүзүүний тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон
Гавьяа зүтгэл: Монгол дахь Япон судлалын хөгжил болон Япон, Монголын харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан
Элчин сайд Х.Кобаяши “Япон, Монголын харилцааг хөгжүүлэхэд томоохон хувь нэмрээ оруулсан Монгол дахь Япон судлалын нийгэмлэгийн тэргүүн Ц.Батбаяр Танд “Мандах нар” одонгийн “Хүзүүний тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор шагнуулж байгаад чин сэтгэлээсээ баяр хүргэе.
Ц.Батбаяр нь түүхч эрдэмтний хувиар Япон Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойгоор буюу 2007 онд Монгол дахь Япон судлалын нийгэмлэгийг байгуулж тэргүүнээр нь томилогдон, Монгол дахь Япон судлаачдын хэлхээ холбоог байгуулах болон Монгол дахь Японы талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхийн төлөө хичээн зүтгэсэн юм.
Мөн дипломатч хүний хувиар ажиллахын зэрэгцээ өөрийн түүхийн судалгаагаа үргэлжлүүлэн Япон, Монголын харилцааны талаар ном товхимолуудыг бүтээж толилуулсаар ирсэн билээ. Ц.Батбаяр Танд цаашдын ажлын амжилт, Монгол дахь Япон судлал улам хөгжихийг хүсэн ерөөе” хэмээв.
Одонг гардуулах ёслолын үйл ажиллагаанд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл тэргүүтэй хүндэт зочид оролцлоо.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.