Нийтэлсэн:
![]()
Т.Сайнбуян
2 жилийн өмнө
БГД-ийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс хамтран “Алтай хотхон”-д улс бүртгэлийн үйлчилгээний “Алтай” цэгийг нээлээ.
Тус нэг цэгийн үйлчилгээ нээгдсэнээр дүүргийн
- БГД, 24-р хорооны 8994 иргэн,
- БГД, 26-р хорооны 16231 иргэн,
- ХУД, 1-р хорооны 9712 иргэн
- ХУД, 3-р хорооны 6596 иргэн улсын бүртгэлийн дараах үйлчилгээг авах боломжтой.
Тухайлбал,
- Шилжин ирсний бүртгэл /зөвхөн 24, 26 дугаар хорооны бүртгэл/
Харьяалал харгалзахгүй бүртгэлүүд
- Төрсний бүртгэл
- Эцэг /эх/ тогтоосны бүртгэл
- Гэрлэсний бүртгэл
- Гэрлэлт дуусгавар болсны бүртгэл
- Нас барсны бүртгэл
- Шинээр олгосон иргэний үнэмлэхийн бүртгэл
- Дахин олгосон иргэний үнэмлэх
- Иргэний үнэмлэхийн хугацаа сунгалт
- Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэл
- Иргэний улсын бүртгэлийн лавлагаа
- Тоон гарын үсэг олголт
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр:
- Анхны бүртгэл /зөвхөн 24, 26 дугаар хорооны бүртгэл/
Харьяалал харгалзахгүй бүртгэлүүд
- Өмчлөх эрх шилжих гэрээ
- Барьцааны гэрээ
- Бусад гэрээ
- Бүртгэлд өөрчлөлт оруулах
- Урьдчилсан тэмдэглэгээ хийсэн
- Лавлагаа хуулбар
- Гэрээ, хэлцэл дуусгавар болгох зэрэг үйлчилгээг авах боломжтой юм.

Цагийн хуваарь