Монголд анх удаа дээд мөчний ясны том хэмжээтэй хавдрын хиймэл үе суулгах мэс заслыг хийв

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ХҮСҮСТ-ийн дарга М.Отгонбаяраар ахлуулсан үений мэс заслын баг Монгол Улсад анх удаа атгаал ясны дээд хэсгийн гуравны хоёрыг хамарсан том хэмжээний ясны хортой (osteosarcoma) хавдрын тохиолдолд хавдрыг бүхэлд нь авч мега-протез суулгах мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэжээ.

. Энэхүү мэс заслыг хийснээр хэд хэдэн давуу талтай. Тухайлбал, мөчийг тайрахгүй хадгалж үлдэх, хөл, гар, мөчдийн үйл ажиллагаа эргэн сайжрах, эх орондоо эмчлэгдэх боломжтой болж, гадагш явах санхүүгийн дарамтаас чөлөөлөгдөнө. Уг эмчилгээний тохиолдлын мега-протез нь тухайн хүн өсөж томроход сунгагдах боломжтой тул дахин солих шаардлагагүй юм.

photo 2023 04 25 08 49 53

Мэс заслын багт үений мэс заслын эмч Н.Энхтайван, Ө.Баярцэнгэл, МХНТ-ийн мэдээгүйжүүлгийн эмч Х.Баялагмаа, сувилагч Б.Түмэнжаргал, Ч.Лхагвасүрэн, Э.Долгорням нар оролцсон байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.