Тэмцээний салхийг хагалж монгол багууд өрсөлдөнө

Фиба 3х3 сагсанбөмбөгийн "Ulaanbaatar Super Quest 2023" тэмцээн өнөөдөр эхэлнэ. 

 

Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо 3х3 сагсанбөмбөгийн "FIBA 3x3 Ulaanbaatar Super Quest 2023" тэмцээн зохион байгуулагдах ба нийт 12 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Манила мастерс тэмцээнд оролцох хоёр эрхийн төлөөх энэхүү тэмцээнд монголын зургаан багаас гадна Малайз, БНХАУ, БНСУ, Япон, Филиппиний багууд оролцоно. Тус тэмцээнд өрсөлдөх монгол багуудын бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Тэмцээний салхийг хагалан Ази тивийн аварга Д.Дэлгэрням ахлагчтай Улаанбаатар ММС Энержи баг Амгалан багтай тоглох хуваарьтай байна.

Өнөөдрийн тоглолтын хуваарийг танилцуулж байна. 

4.22-ны өдрийн тоглолтын хуваарь

Та тэмцээнийг монгол тайлбартайгаар Premier Sports Network телевизээс гадна Fiba 3x3 сагсанбөмбөгийн Youtube сувгаар шууд хүлээн авч үзэх боломжтой.  

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.