Нийслэлийн нийтийн тээврийн газраас шинэ чиглэл нэмэгдэж, зарим чиглэлд өөрчлөлт орсон талаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 8, 9, 16, 21, 25 дугаар хороодын иргэдийн санал хүсэлт, зорчигчдын ачааллын судалгаанд үндэслэн 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Ч:76 “Нисэх-ТЭЦ 4-3, 4-р хороолол" чиглэлийн үйлчилгээг шинээр эхлүүлж байна.
Тус чиглэлд нийт найман тээврийн хэрэгсэл 12 минутын интервалтайгаар төлөвлөгдөөд үйлчилгээнд явж эхэлсэн. Тухайн шинэ чиглэл нь Нисэхийн эцсээс ТЭЦ-4 буюу Эрчим хүчний гудамж, Гурвалжингийн гүүрээр 3-р эмнэлэг, 3, 4-р хороолол чиглэлийн маршрутаар иргэдэд үйлчилнэ.
Өмнө нь Нисэх-Яармаг, Сонсголонгоос 3,4-р хороолол орохын тулд цаг 30 минутаас хоёр цаг зарцуулдаг байсан бол 50 минутаас цагийн орчимд эцсийн буудалд хүрэхээр төлөвлөгджээ.
Мөн Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобус хоорондын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор иргэдийн санал хүсэлтийн дагуу 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс алслагдсан суурьшлын цэгүүдээс богино эргэлтийн үйлчилгээг хоёр чиглэлд эхлүүлэхээр төлөвлөжээ.
Тодруулбал, Ч:29 "Сэлбэ амралт - МУБИС - Вокзал", Ч:44 "Нарангийн гол - ТЭЦ 3 - Дүнжингарав худалдааны төв" гэсэн үндсэн чиглэлийг:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.