Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монпеллетс” хонины ноосон био бордооны үйлдвэртэй танилцжээ. Тус үйлдвэр нь 2014 оноос үйл ажиллагаага явуулж эхэлсэн юм.
Олон улсын стандартад нийцсэн 100% органик бордоо үйлдвэрлэж, Монгол улсдаа худалдан борлуулахаас гадна ХБНГУ, Шинэ Зеланд зэрэг хэд хэдэн улсад экпортолдог байна. Түүнчлэн үйлдвэрлэсэн бордоогоо АНУ болон Япон улсад борлуулахаар туршилтын ажил хийгдэж байгаа аж.
Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийн хүрээнд Эрдэнэ сумын МСҮТ-ийг түшиглэн “Монпеллетс” хонины ноосон био бордооны үйлдвэртэй хамтран ажиллахаар болсон юм.
Ингэснээр орчин үеийн техник, тоног төхөөрөмж бүхий хонь хяргаж, ноос бэлтгэх, мал угаах “хоршоо” бий болж ажлын байр нэмэгдэхээс гадна малчдын ажлыг хөнгөвчилж, үнэгүйдээд байгаа хонины ноос, нэхийний үнэ тогтворжих давуу тал бий болж байна. Эхний ээлжинд Эрдэнэ суманд хэрэгжих бөгөөд цаашид 27 суманд хэрэгжүүлж, ажил хэрэг болгох бүрэн боломжтой гэдгийг онцолж байв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.