Өмнөд Хятадад 83 гүүр, 5 нүхэн гарцтай хурдны зам ашиглалтад орлоо

Хятадын өмнөд хэсгийн Гуанси Жуаны ӨЗО-нд 63.7 км урттай Пиннан-Ушуань чиглэлийн шинэ хурдны зам ашиглалтад оржээ.

Тус хурдны зам нь нийт 83 гүүр, таван нүхэн гарцтай бөгөөд эдгээр нь нийт замын уртын бараг тал хувийг эзэлж байна.

Хоёр урсгал нь тус бүр дөрвөн эгнээтэй уг замаар тээврийн хэрэгсэл 120 км/цагийн хурдтай зорчино.

Өмнө нь Пиннан-Ушуань хооронд 2 цаг 10 минут зорчдог байсан бол шинэ хурдны зам ашиглалтад орсноор зорчих хугацаа ердөө 40 минут болж багасаж байна.

338676351 768608314891223 6440376718170844396 n

338514092 769633924451040 5888141464709652971 n

338507857 5776036272518439 4866015956434734535 nЭЭх сурвалж: MN.CCTV.COM

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.