Монголын шигшээ баг тивийн бүх багуудыг тэргүүлнэ

FIBA 3x3 сагсанбөмбөгийн зургаа дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад зохион байгуулагдаж байна. 

Нийт 43 баг өрсөлдөж байгаа ба энэ өдрүүдэд үндсэн хэсэгт орох эрхийн төлөөх тоглолтууд явагдаж байна. Харин үндсэн хэсэгт эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 баг Азийн тивийн аваргын төлөө хүч үзэх юм. Манай эрэгтэй баг чансааны дагуу бүх багуудыг тэргүүлэн А хэсгийг толгойлж байна. А хэсэгт тэмцээнийг зохион байгуулагч Сингапур улсын баг болон урьдчилсан шатнаас шалгарсан Тайванийн багууд багтаж байна. 

Эрэгтэй багуудын хэсгийн хуваарилалт

Харин эмэгтэй багийн хувьд С хэсгийг тэргүүлэн өрсөлдөх ба хэсэгтээ Малайз болон урьдчилсан шатнаас шалгарсан нэг багтай тоглох юм. 

Эмэгтэй багуудын хэсгийн хуваарилалт

Монголын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, О.Энхбаатар нар багтсан бол эмэгтэй шигшээ багт Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ц.Болорцэцэг нар багтсан байна. 

Манай багуудын тоглолтын хуваарь:

Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр

14:25 цагт Монгол /эр/ - Тайван /эр/

15:40 цагт Монгол /эм/ - Урьдчилсан шатнаас шалгарсан баг /эм/

19:55 цагт Монгол /эр/ - Сингапур /эр/ 

20:45 цагт Монгол /эм/ - Малайз /эм/

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.