Б.Хулансамбуу, Б.Батцэнгэл нар нь нэгэн эмэгтэйн захиалгаар иргэн "Б"-г бүлэглэн зодож, хүчинджээ

"Ука" хочит Л.Алтанхуяг, "Хулнаа" хочит Б.Хулансамбуу нь "Цэнгэл" хочит Б.Батцэнгэл, "Уугаа" хочит Б.Ууганзаяа нартай бүлэглэн Э.Сумъяажаргал гэх эмэгтэйн захиалгаар иргэн “Б”-г Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд аваачиж, улмаар эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардсан ноцтой хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна.

Энэ хэрэг 2022 оны 12 дугаар сард болсон бөгөөд хохирогчийг зодон биед нь гэмтэл учруулж, бэлгийн дур хүслээ ёс бусаар ханган хүчиндэж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлжээ. 

Улмаар бие болон сэтгэл санааны хохирол учруулан түүний эд хөрөнгийг захиалагч этгээдэд хууль бусаар шилжүүлсэн хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна.

Хэрэгт 15 этгээдийг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.8, 2.10 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж болно” гэсний дагуу мэдээллийг хүргэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.