Анталягийн их дуулга тэмцээнд манай 18 жүдоч зодоглоно

Жүдо бөхийн Анталягийн их дуулга тэмцээн энэ сарын 31-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд Турк улсын Анталя хотноо зохион байгуулагдана. 

Жүдо бөхийн ДАШТ-ий тэмцээний өмнө зохион байгуулагдаж буй сүүлийн том тэмцээн гэдэг утгаараа маш олон тамирчид оролцож байна. Тодруулбал 84 орны 605 жүдоч өрсөлдөх мэдүүлгээ өгөөд байна. Манай улсаас олимпын хүрэл, дэлхийн аваргын алтан медальт МУГТ Ц.Цогтбаатар тэргүүтэй эрэгтэй 10, эмэгтэй ес буюу нийт 18 жүдоч хүч үзнэ. 

Монголын баг, бүрэлдэхүүн

Мөн түүнчлэн Арабын нэгдсэн Эмират улсын нэрийн өмнөөс барилдаж буй Б.Алтанцэцэг эмэгтэйчүүдийн -57кг жинд хүч үзэх юм.

Олон улсын жүдо бөхийн шинэчилсэн чансаагаар жин жингийн эхний 10-т манайхнаас ОУХМ Ё.Басхүү эрэгтэйчүүдийн -66 кг жинд 2-т, МУГТ Ц.Цогтбаатар эрэгтэйчүүдийн -73 кг жинд 3-т, ОУХМ О.Цэцэнцэнгэл 4-т, ОУХМ Э.Ариунболд эрэгтэйчүүдийн -60 кг жинд 8-т, ОУХМ Г.Наранцэцэг эмэгтэйчүүдийн -48 кг жинд 10-т тус тус эрэмбэлэгдэж байна.  

Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/

Гуравдугаар сарын 30 

19:00 цагт: Сугалаа

Гуравдугаар сарын 31

13:00 цагт: Эмэгтэйчүүдийн -48, -52, -57, эрэгтэйчүүдийн -60, -66 кг жингүүдийн хэсгийн барилдаан.

22:00 цагт: Шигшээ барилдаан /С1 телевизээр шууд дамжуулагдана/

Дөрөвдүгээр сарын 1

13:00 цагт: Эмэгтэйчүүдийн -63, -70, эрэгтэйчүүдийн -73, -81 кг жингүүдийн хэсгийн барилдаан.

22:00 цагт: Шигшээ барилдаан /С1 телевизээр шууд дамжуулагдана/

Дөрөвдүгээр сарын 2

13:00 цагт: Эмэгтэйчүүдийн -78, +78, эрэгтэйчүүдийн -90, -100, +100 кг жингүүдийн хэсгийн барилдаан.

22:00 цагт: Шигшээ барилдаан /С1 телевизээр шууд дамжуулагдана/

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.