СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-03-30

"Алтай" хотхоныхон жагсаж, түгжрэл дээр түгжрэл үүсгэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Нарны гүүрнээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглож, “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэн гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалтыг өчигдрөөс туршсан. Үүнээс үүдэн өчигдөр орой "Алтай" хотхоны оршин суугчид зам дээр жагсан, түгжрэл дээр түгжрэл үүсгэв. 

Механик инженерийн сургууль (МИС)-ийн уулзвар нь хотын төвийн хөдөлгөөнийг задлах гол уулзвар бөгөөд оргил ачааллын үед тус уулзварын хойноос урагш чиглэлд зорчих хөдөлгөөн их, цагт 2000 тээврийн хэрэгсэл нэвтэрснээс 34.3 хувь нь буцаж эргэж байсан судалгаа гарчээ. 

Тус уулзварын хөдөлгөөний эрчимгүй байдал нь Нарны гүүр, Энхтайваны гүүр, Баруун 4 зам, Гэсэр сүмийн уулзварууд, Бөмбөгөр, Их дэлгүүр гэсэн төв замуудад нөлөөлдөг байна. Иймд МИС-ийн уулзварын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх нь нэн чухал бөгөөд 1111 мэдээллийн төвд ч энэ талын санал, гомдол өнгөрсөн хугацаанд олонтаа иржээ. 

Гэвч өчигдөр 21-22.00 цагийн үед "Алтай" хотхоны оршин суугчид зам дээр жагсав. Тэд "Алтай хотхоныг нэг чигийн болгосноос Нарны гүүр хоёр талдаа битүү боллоо. Урьд нь хэзээ ч ингэж түгжирч байгаагүй. Цаашлаад Баруун 4 зам, Ббөмбөгөр, Сөүлийн гудамж таг түгжирлээ. Дарга нар аа, туршилтаа зогсоо" гэсэн юм. 

Харин олонх иргэн "Судас чинь холестериноор бөглөрч, даралт чинь ихэсвэл эрүүлжихийн тулд дуртай хоол хүнсээсээ татгалзаж, дэглэм барьж, эмчилгээ хийлгэдэг шиг хот бас тийм процессоор явдаг юм. Хотын асуудал шийдэхийн тулд зарим иргэдэд төвөгтэй санагдах өөрчлөлт хийж болно. Иймд та бүхэн нийслэл хотын нэг сая хүн амын төлөө энэ туршилтыг бүү эсэргүүц" хэмээн байр сууриа илэрхийлжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.