СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-03-29

Покерын тамирчин С.Амарбаясгалан дахин 29 сая төгрөг хожжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Вьетнам улсад зохиогдож буй Asian Poker Tour-ийн Super High Roller тэмцээнд Монгол улсаас 30 тамирчин оролцож байгаа ба APT Super High Roller тэмцээнд хоёрдугаар байр эзэлж, 45,150 ам.доллар хожсон Монгол улсын тамирчин С.Амарбаясгалангийн мэдээллийг өчигдөр хүргэсэн. Монголын покерын мэргэжлийн тамирчдын амжилтын буухиа үргэлжилж байна.

Мэргэжлийн тоглогч С.Амарбаясгалан ур чадвар өндөр тамирчин гэдгээ харуулж дахин нэг амжилт үзүүлжээ. NLH/PLO Super High Roller тэмцээнд тэрбээр гуравдугаар байрт орж 8133 ам.доллар буюу 29.281.000 төгрөгийн эзэн болсон байна. Мөн уг тэмцээнд Эрдэнэбаярын Бат-Эрдэнэ 5 дугаар байрт орж 4755 ам.долларын шагнал авчээ. 

Цаашилбал, Sunday Million Day 3-т 60 дугаар байрт орсон Taivnaa_IC 6914 ам.доллар, NLH/PLO-Turbo-8 max тэмцээнд Эрдэнэбулганы Пүрэвдорж түрүүлж APT цомын эзэн, 2777 ам.доллар, 2-р байрт Гомбодоржийн Гантайл орж 1914 ам.доллар тус тус хожоод байна. 

Тэмцээн үргэлжилж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.