Сэлэнгэ аймагт 50 мегаваттын дулааны цахилгаан станц баригдана
Сэлэнгэ аймагт 50 мегаваттын дулааны цахилгаан станц баригдахаар болжээ.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Түшиг сумын Засаг дарга Г.Батболд, “Илч Хужирт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Чулуунбаатар нар "Шинэ сэргэлт"-ийн бодлогын хүрээнд Сэлэнгэ аймагт "50 мегаваттын дулааны цахилгаан станц" барих төслийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.
Энэхүү төсөл нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчныг хамгаалах, орон нутагт хөрөнгө оруулах, ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэх аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.