СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-03-21

Архидан согтуурсан үедээ нэгнийхээ аминд хүрчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Баянзүрх дүүрэгт 34 настай, эрэгтэй согтуурсан үедээ 51 настай “Б”-гийн амь насыг хохироожээ.

Цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, ... тоотод “Хүн нас барсан байна” гэх мэдээлэл 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгдсэн байна. Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад тус дүүрэгт оршин суух 51 настай, эрэгтэй “Б” гэгч нь биедээ хөхрөлт, зулгаралт болон зүсэгдсэн шархтай амь насаа алдсан байжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар 34 настай, эрэгтэй “А” гэгч нь согтуурсан үедээ “Б”-гийн амь насыг хохироосныг шуурхай илрүүлжээ. Хэрэг үйлдсэн этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.