СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2023-03-15

БНХАУ руу шууд нислэгээр зорчиход PCR шинжилгээ хийлгэсэн байх шаардлагагүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсаас БНХАУ уруу шууд нислэгээр зорчих иргэдээс 48 цагийн дотор PCR шинжилгээ хийлгэсэн байх шаардлагыг цуцалжээ. Харин түргэвчилсэн шинжилгээний хариугаар нэвтрүүлэхээр болсон байна. 

Ковид-19 цар тахлын нөхцөл байдал болон иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх хэрэгцээ шаардлагад нийцүүлэн 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Монгол Улсаас БНХАУ уруу шууд нислэгээр зорчих иргэдээс 48 цагийн дотор PCR шинжилгээ хийлгэсэн байх шаардлагыг цуцалжээ. Харин түргэвчилсэн шинжилгээ (хамрын салст болон шүлсний түргэвчилсэн тест багтана) хийлгэсэн бол зорчихыг зөвшөөрч байгаа аж.

Мөн БНХАУ-д зорчих иргэд тус улсын хилээр нэвтрэхийн өмнө "БНХАУ-ын хилээр нэвтрэх эрүүл мэндийн мэдүүлэг"-ийг бөглөсөн байх шаардлагатай тул уг мэдүүлгийг онгоцонд суухаасаа өмнө wechat-аар QR код уншуулан эсвэл https://htdecl.chinaport.gov.cn хаягаар орж, бөглөхийг албаныхан зөвлөлөө. Ингэснээр Хятад улсад газардсаны хилээр нэвтрэхэд үүсч болзошгүй хүндрэлээс сэргийлж, таны цагийг хэмнэх юм.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.