СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2023-02-28

Тэрбум гаруй төгрөгийн лицензийн зардал хэмнэсэн М.Мөнхбаатарыг "Хөдөлмөрийн аварга"-аар тодруулжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Эрдэнэт үйлдвэр сар шинийн баярын босгон дээр улирч буй жилийн хөдөлмөрийн сайчууд, манлайлагчдаа “Хөдөлмөрийн аварга”-аар өргөмжлөн алдаршуулдаг.

Уламжлал ёсоор улиран одсон усан бар жилд ажил үйлс, амжилт бүтээлээрээ уурхайчин хамт олноо тэргүүлэн, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэх, үйлдвэрлэлийн хэмжээ, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулахад идэвх санаачилгатай ажилласан 33 ажилтныг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хөдөлмөрийн аварга”-аар өргөмжилсөн.

Шинэ оны эхэнд Техникийн хэлтсээс төрсөн хөдөлмөрийн аварга, Автоматжуулалтын тэргүүлэх мэргэжилтэн М.Мөнхбаатарт шагналыг нь гардууллаа.

Тэрээр Эрдэнэт үйлдвэрт 21 жил ажиллахдаа үйлдвэрийн программ хангамж, мэдээллиийн аюулгүй байдал, автоматжуулалтын сүлжээний инженер, удирдах алба хашиж байна.

Өнгөрсөн оны амжилтаараа үйлдвэрийн аварга ажилтнаар тодорсон тэрээр “Zimbra” нээлттэй эх бүхий и-мэйл серверийг шинээр зохион байгуулж ашигласан ба ашиглалтын хугацаанд нэг тэрбум гаруй төгрөгийн лицензийн зардал хэмнэсэн байна.

Мөн сервер-виртуалчлалын “VMWare vSphere” технологи нэвтрүүлж, хот болон үйлдвэрийн бүс гэсэн хоёр виртуал дата төвийг үүсгэж, 30 гаруй серверийг виртуал технологид шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулжээ.

Виртуал технологи нэвтрүүлснээр физик серверүүдийг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж, серверийн удирдлага, нөөц хуулбар авах, шинээр суулгах, өөр серверт шилжүүлэх, нөхөн сэргээх үйл ажиллагаа шинэ түвшинд гарсан байна. Ингэснээр серверт виртуал технологи нэвтрэхээс өмнө нь 4-12 цагт хийх ажил 20-60 минутад хийгдэх болж ажлын бүтээмж дээшилжээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.