"УБТЗ" ХНН: Түлш, шатахууныг шуурхай тээвэрлэхэд онцгой анхаарч байна
"Улаанбаатар Төмөр зам" ХНН хилээр орж ирсэн түлш шатахууныг шуурхай тээвэрлэхэд онцгой анхаарч, хил гаалийн байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа аж.
ОХУ-аас орж ирсэн нефтийн бүтээгдэхүүн ачсан галт тэрэг Сүхбаатар өртөөнд гаалийн бүрдүүлэлт хийх, галт тэрэг найруулах ажиллагаатай холбоотойгоор дунджаар 6.28 цаг зогсох ёстой бол энэ технологит ажлыг 4-5 цагийн дотор амжуулж байна гэлээ.
Мөн Сүхбаатараас Толгойт өртөө хүртэл 36 цагийн дотор хүрэх ачааг 24 цагийн дотор Толгойт өртөөнд хүргэх ажлыг зохион байгуулжээ.
2023 оны нэгдүгээр сард ОХУ-аас
- АИ-92 бензин 712 вагон 46,280 тонн,
- дизелийн түлш 1,719 вагон 111,735 тонн,
- бусад 174 вагон 11,310 тонн, нийт 2,605 вагон 169,325 тонныг хүлээн авч тээвэрлэжээ.
Харин хоёрдугаар сард
- АИ-92 бензин 651 вагон 42,315 тонн,
- дизелийн түлш 904 вагон 58,760 тонн,
- бусад 246 вагон 15,990 тонн,
- нийт 1,801 вагон 117,065 тонн хүлээн авч шуурхай тээвэрлэсэн байна.
Мөн БНХАУ-аас 2023 оны нэгдүгээр сард
- дизелийн түлш 116 вагон 7540 тонн,
- хоёрдугаар сард дизелийн түлш 88 вагон 5720 тонн,
- бусад 150 вагон 9750 тонн тус тус хүлээн авч тээвэрлэжээ.
Энэ оны эхний хоёр сарын байдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ОХУ-аас 544 вагон 35,360 тонн, БНХАУ-аас 146 вагон 9,490 тонн нефтийн бүтээгдэхүүн тус тус илүү тээвэрлэсэн хэмээн "УБТЗ" ХНН-ээс мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.