СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-02-27

Наурызын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монголын Үндэсний Бөхийн холбооноос гуравдугаар сард болох барилдааны хуваарийг танилцуулав. 

Гуравдугаар сарын 04-нд 12:00 цагаас Сүхбаатар аймгийг Баяндэлгэр сумын харьяат, Улсын начин Цэндээгийн Анхбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 05-нд 14:00 цагаас Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан “Дүнжингаравын аваргуудаа алдаршуулах” улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 10-нд 12:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

Гуравдугаар сарын 11-нд 12:00 цагаас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Санжмятавын Шагж аваргын нэрэмжит улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 12-нд 12:00 цагаас Булган аймгийн Бүрэгхангай, Хишиг-Өндөр сумдын 100 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 18-нд 12:00 цагаас Цэргийн баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 19-нд 12:00 цагаас Наурызын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан тус тус болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.