МУГТ Э.Цэндбаатар өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авлаа
Сонирхогчдын боксын ДАШТ-ийн хүрэл, Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ээлжит тулаанаа анх удаа АНУ-д хийж ялалт байгууллаа.
Тодруулбал энэ сарын 23-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотын “Sony Hall”-д Никарагуа улсын боксчин Жованни Хосе Гутьеррестэй тулалдан илт илүүрхсэн тулааныг үзүүлж гуравдугаар үед өрсөлдөгчийн дасгалжуулагч нь алчуур шидсэнээр тулаан МУГТ Э.Цэндбаатарын ялалтаар өндөрлөлөө.
МУГТ Э.Цэндбаатарын хувьд 2018 оноос мэргэжлийн дөрвөн тулаанд орж бүгдэд нь ялалт байгуулахдаа хоёр өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган аваад байсан юм. Харин энэ удаа түүнтэй өрсөлдсөн Никарагуа улсын боксчин Жованни Хосе Гутьерресийн хувьд 28 настай (Э.Цэндбаатар 26 настай) бөгөөд мэргэжлийн 14 тулаанд орж 11 ялж, гурав ялагдаад байсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.