СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-02-15

Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаанд Б.Алтангэрэл түрүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн начин цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өнөөдөр боллоо.

Уг барилдаанд Увс аймгийн Өмнөговь сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Намир трейд” ХХК, “Увс нуур” дэвжээний бөх, аймгийн начин Болоогийн Алтангэрэл түрүүлж, Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх, аймгийн начин Дашийн Төрбаяр үзүүрлэжээ.

Их шөвөгт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн өсөх начин Ё.Гантулга, Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Алдар” спорт хороо, Ховд дэвжээний бөх, аймгийн начин М.Баяржавхлан нар шалгарлаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.