Хяргас нуурын мөсөнд машинтайгаа цөмөрсөн гурван хүүхдийн бие хүнд байна
Увс аймгийн Завхан сумын Хяргас нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин нуурын мөс рүү цөмөрч, живсэн зорчигчид нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 02 дугаар сарын 11-ний өдрийн 13:20 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах алба хаагчдыг очиход тус аймгийн Улаангом сумаас Завхан сумын “Хэцүү хад” гэдэг газрын чиглэлд 8 зорчигчтой /үүнээс 5 нь хүүхэд/ зорчиж явсан иргэн Г-ын “Хайлюкс” загварын суудлын автомашин живсэн байсан.
Наранбулаг сумын хүн эмнэлгийн эмч нар ажиллаж зорчигчдийг мөн өдрийн 23:33 цагт аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн боловч 4 хүн /үүнээс 3 хүүхэд/-ий биеийн байдал хүнд байна.
02 дугаар сарын 12-ны өдрийн 11:55 цагаас 18:50 цаг хүртэл 18 метрийн гүнд шумбалт хийж, автомашиныг ган татлагаар холбосон бөгөөд 50 метр газар хонгил гаргаж мөсийг цэвэрлэсэн. 02 дугаар сарын 13-ны өдрийн 11:00 цагаас ажиллагааг эхлүүлэн 30 метр газар хонгил гарган мөсийг цэвэрлэсэн бөгөөд нуурын мөс нимгэн байгаа тул 8-10 метрийн холоос ган татлага холбон татаж автомашины хойд талыг мөсний ирмэг дээр гаргаж ирсэн боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 19:30 цагт түр зогсоосон. Өнөөдөр өдрийн 11:00 цагт ажиллагааг дахин эхлүүлнэ хэмээн ОБЕГ-аас мэдээлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.