Өвлийн биеийн тамир, спортын арга хэмжээний нээлт боллоо

Нийслэлийн иргэд, хүүхэд залуус, нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг спортын арга хэмжээнд идэвхтэй оролцуулах, бие бялдрыг нь чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Өвлийн биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулахаар болсон билээ.

Тэгвэл энэхүү арга хэмжээг Хандгайтын “Янзага” зусланд хоёрдугаар сарын 11-нд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цасны баяраар нээлээ. 

 63e9ece418164615ff1e68e91

Арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баатархүү, НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд нар нээж үг хэлсэн бөгөөд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төлөөлөл 2000 ажилтан, албан хаагч, иргэд оролцсон юм.

 63e9ed0418164615ff1e68ec

Өвлийн биеийн тамир, спортын арга хэмжээний нээлтийн галт бамбарыг Монгол Улсын гавъяат тамирчин, Үндэсний шигшээ багийн хүндийн өргөлтийн тамирчин, Дэлхийн аварга, Дэлхийн цомын аварга М.Анхцэцэг асаалаа.

 63e9ecf818164615ff1e68eb

Нийслэлийн хэмжээнд нэг сарын хугацаанд үргэлжлэх уг арга хэмжээний хүрээнд гүйлтийн цана, снөүбоард, хоккей, мөсөн сурын харваа зэрэг өвлийн спортын төрлүүдээр тэмцээн уралдаан, өдөрлөгүүдийг зохион байгуулна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.