Гуравдугаар сарын тэтгэврийн мөнгийг ахмадуудад маргааш урьдчилан олгоно

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2023 оны хоёрдугаар сарын олголтын хуваарийг танилцуулж байна.

Ахмад настнуудын гуравдугаар сарын 1-ний тэтгэврийг хоёрдугаар сарын 14-нд олгохоор болжээ. Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүрийн 20-нд олгодог бол энэ хугацааг хоёрдугаар сард 14-ний өдөр болгож урагшлуулсан байна.

Сар шинийн баярыг угтан ахмад настнуудад насны хишиг, эхийн алдарт одонгийн мөнгө олгодог. Энэ тэтгэмжийг мөн энэ сарын 14-нд олгох хуваарь гарчээ.

328916812 2328864160647718 2201170315446533486 n 094759 7548042141

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.