СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-02-10

Үеэл дүүгийнхээ аминд хүрснээ нуун дарагдуулахын тулд худал мэдээлэл түгээжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Ховд аймгийн ЕБС-ийн наймдугаар ангийн 15 настай охин үе тэнгийнхээ гурван охинд зодуулж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийн талаар талийгаачийн гэр бүл болох ээж, нагац эгч, үеэл дүү нар аймгийн хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Уг ярилцлагадаа үе тэнгийн охидуудын дээрэлхэлтэд өртөж, аймгийн эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж амь насаа алдсан талаар дурдсан.

Гэтэл өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийж, талийгаачийн амь насыг үе тэнгийнх нь хүүхдүүд биш нагац эгч нь хөнөөсөн байж болзошгүй нөхцөл байдал хэргийн явцад тогтоогдсон талаар мэдээллээ.

ЦЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Г.Мөнхбаяр:

-2023 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бүсийн оношилгоо эмчилгээний төвд толгойдоо оёдолтой 15 настай охин эмчлэгдэж байгаад нас барсан талаар дуудлага бүртгэгдсэн. ЦЕГ-аас Ховд аймгийн Цагдаагийн газартай хамтран ажлын хэсэг байгуулан хэрэгт мөрдөн шалгалт хийлээ. Шалгалтаар амь хохирогч "Ж" нь нэгдүгээр сарын 12-ны өдөр толгойн тус газраа гэмтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Улмаар нэгдүгээр сарын 28-ны өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан.

. "Ж"-д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 48 цагийн хугацаанд баривчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн байгаа.

Цахим орчинд тархсанаар амь хохирогчийг гурван хүүхэд трубагаар цохиж гэмтээсэн гэдэг нь шалгалтын явцад тогтоогдоогүй. Яллагдагч "Ж" нь үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулах, мөрдөн шалгах ажиллагааг санаатай төөрөгдүүлэх зорилгоор үгсэн тохиролцож, хэвлэл мэдээлэлд худал ярилцлага өгсөн нь тогтоогдсон гэлээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.