СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-02-11

ЗАМНАЛЫНХАА ОРГИЛД ЯВАА АВАРГУУД НҮҮР ТУЛНА

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

 

Мэргэжлийн холимог тулааны хамгийн том холбоо болох “UFC” холбооны “UFC 284” эвент энэ ням гарагт Австралийн баруун хэсгийн төв Перт хотод болно.

Энэхүү эвентийн оргил тулаанд ОХУ-ын Дагестанаас гаралтай хөнгөн жингийн аварга асан Хабиб Нурмагомедовийн найз, түүний аав Абдулманапын шавь Ислам Махачев, хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалахаар өдөн жингийн аварга Александр Волкановскитой тулалдана.

Ислам Махачев өнгөрсөн оны аравдугаар сарын 22-нд АНЭУ-ын Аби Даби хотод болсон UFC 280 эвентэд хөнгөн жингийн аварга асан Чарлес Оливейраг 2-р роундад өчиг боолтоор ялж, хөнгөн жингийн аваргын бүсийг эзэмших болсон. Тухайн тулааны дараа Ислам Махачев жин жингийн чансааны нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа Александр Волкановскиг тулаанд дуудсан юм.

Улмаар “UFC” холбооны босс Дана Уайт тулааны товийг хоёрдугаар сарын 12-нд Австралийн Перт хотод хийхээр болсныг зарласнаар Исламын эсрэг Волкановски гэсэн замналынхаа оргилд яваа хоёр тулаанчийн тулаан биелэлээ олсон билээ.

Тэгвэл Исламын дуудлагыг хүлээн авсан UFC холбооны өдөн жингийн аварга Александр Волкановски 66кг-ийн жинд 2016 оноос хойш 12 тулаан хийхдээ бүх тулаандаа ялалт байгуулж, энэ жингийн үнэмлэхүй аварга гэдгээ батлан харуулаад байгаа. Тэрээр өдөн жингийн аваргын бүсээ 2019 оны 12-р сарын 14-нд АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотод болсон UFC 245 эвентэд Макс Холловэйтэй хийсэн тулаанд шүүгчдийн нэгдсэн саналаар ялалт байгуулж авчээ. Тэр цагаас хойш 4 удаа аваргын бүсээ хамгаалж , жингээ цэвэрлээд байна.

Хэрэв Волкановски Исламыг ялж, хөнгөн жингийн аваргын бүсний эзэн болж чадвал UFC холбооны 2 жингийн аварга болсон 5 дахь тулаанч болно.

Сонирхуулахад UFC холбоонд өмнө нь Аманда Нунес , Конор МкГрегор , Даниел Кормер , Хенри Сехудо нар 2 жингийн аварга болж байжээ. Энэхүү гайхалтай тулаан Перт хотын “RAC арена”-д болно.

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.