СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-02-08

Х.Баттулга: "Сайншанд" аж үйлдвэрийн парк төслийн гүйцэтгэл 92 хувьтай гарсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн үдээс өмнөх сонсголд "Сайншанд" аж үйлдвэрийн парк ТӨХХК-ийн зээлийн зарцуулалтын асуудал орсон ба Монгол улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцлоо. Тус цогцолбор төсөлд Хөгжлийн банкнаас 7.9 тэрбум төгрөг зарцуулсан ба шинжээчдийн дүгнэлтээр "санхүүжилт үр дүнгүй" болсон учир татан буулгажээ. 

Ерөнхийлөгч асан Х.Баттулга: 

-Би буруу юу хийсэн юм бэ? Монголд боловсруулах үйлдвэр хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Бид энэ тал дээр мэдлэг, туршлагагүй шүү дээ. Тиймээс мэддэг гадныхныг хөлсөлж авч таарна. Тэр хүмүүс мөнгөөр ажиллаж таарна. 

"Сайншанд" АҮП төсөлд 2 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа. Одоо Засгийн газар 34 хувийг нь эзэмшээд, үлдсэн 66 хувь дээр нь гадны хөрөнгө оруулагчдыг урьж оролцуулах ёстой. Намайг хариуцаад хий гэвэл би хариуцаад хийж чадна. Босгож чадна. 

? Тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан Ч.Хүрэлбаатар энэ төслийн асуудлыг Засгийн газар руу оруулдаг байсан. Гэтэл Сангийн сайд болонгуутаа татан буулгах тогтоол гаргаж байсан байх юм. Ч.Хүрэлбаатар бол Монгол улсын хөгжлийг жадлан эсэргүүцдэг хүн. 

Бид баялгаа түүхийгээр нь гадагш нь гаргаж байгаа. Бид боловсруулах үйлдвэр барьж, нэмүү өртөг шингээж байж хөгжих ёстой. Том үйлдвэр барьж гэмээнэ үүнийг дагаж жижиг дунд үйлдвэр нь хөгждөг тогтолтой юм билээ. 

УИХ-ын гишүүн, Түр хорооны ахлагч Б.Энхбаяр: 

-"Сайншанд" АҮП төсөлд . "Сайншанд" АҮП төслийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Дөлгөөн гэдэг хүн таны зөвлөхөөр ажиллаж байсан уу? 

Ерөнхийлөгч асан Х.Баттулга:

-? Ж.Дөлгөөнийг миний зөвлөх байсныг би санахгүй юм байна. 

Зүгээр явж байсан ажлыг улс төржүүлж зогсоодог, барьж хорьдог. Ялангуяа хүчний байгууллага улс төрийн зорилгоор ажилладаг болсон. 

УИХ-ын гишүүн, Түр хорооны ахлагч Б.Энхбаяр:

-Тус төслийн нарийн бичгийн дарга Г.Түвшинжаргал нь таны туслахаар ажиллаж байсан уу? "Сайншанд" АҮП төслийн зураг төслийг гүйцэтгэсэн "Натур фрэндли" ХХК авсан 7.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийн 28 хувийг нь судалгаанд зарцуулсан. Бусад зарцуулалт нь тодорхойгүй байгаад байгаа. 

Ерөнхийлөгч асан Х.Баттулга:

-

Ажлын тайлан байгаа байлгүй дээ. АТГ, ЭЦА бүтэн жил шалгасан шүү дээ. Тайлангаар гүйцэтгэл 92 хувьтай гарсан гэж байдаг. 

. Энэ бүс нутагт 2 тэрбум доллар зарцуулчихаад байна. Зам болон төмөр замаа тавьчихсан. Нийт төсвийн 30 хувийг Засгийн газар бий болгочихлоо. Юу ч үлдээгүй биш л дээ. "Оргил"-ын Ганбаатар дээр очоод бичиг баримтуудыг хүлээлгэн өгмөөр байна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: 

-Улсын төсвөөс нийт 35 тэрбум төгрөг зарцуулагджээ. Хөгжлийн банкнаас 7.9 тэрбум төгрөг гаргасан байна. Гэтэл Аж үйлдвэрийн парк маань хаана байна вэ? Хөрөнгө оруулалт нь хаана байна вэ? Нэг мухар төмөр зам барьсан. Хоёр жилийн дараа холбох юм гэнэ лээ. Та боломжтой төсөл гэж яриад байна. Гэтэл шинжээчдийн дүгнэлтээр боломжгүй гээд гарчихсан байна шүү дээ. Сайн судлахгүйгээр хийсэн юм биш үү? Та алдаа гаргасан юм биш үү?

Ерөнхийлөгч асан Х.Баттулга:

-Боломжтой төсөл өө. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөдөг нь үнээн. Эргүүлж оруулж ирэх ёстой. Та бид хоёр ойлголтын зөрүүгээ арилгах ёстой болов уу. Та төмөр зам дээр 20 мянган төгрөгөөр талх шахдаг байсан тухай ярьсан байна лээ. Боломжгүй юм ярьсан шүү. 

Судалгаа хийгдсээн. Зүүн Азийн зах зээлд борлуулна. Энэ зах зээлд жилд 2 сая машин үйлдвэрлэж байгаа. Тавантолгой дээр сайн чанарын коксжих нүүрс нь байна. Гангийн хэрэглээ цаашид ч улам нэмэгдэнэ. . Ерөнхий сайд байсан С.Батболд тухайн үед төмөр замд мөнгө өгөөгүй. Дараа нь уулзаад асуухад "Тулга аа, сонгууль болох гээд байсан учраас манай намынхан мөнгө битгий өгөөрэй гэсэн. Өгөхөөр нэр хүнд нь өсчихнө гээд байсан" гэж ярьдаг. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.