Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, насны хишгийг энэ сарын 14-нд иргэдэд олгоно

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2023 оны хоёрдугаар сарын олголтын хуваарийг танилцууллаа.

Тодруулбал, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүрийн 20-нд олгодог бол энэ хугацааг урагшлуулж, хоёрдугаар сарын 14-нд болгожээ. Мөн ахмад настнуудын гуравдугаар сарын 1-ний тэтгэврийг хоёрдугаар сарын 14-нд олгох аж. 

Сар шинийн баярыг угтан ахмад настнуудад насны хишиг, эхийн алдарт одонгийн мөнгө олгодог. Энэ тэтгэмжийг мөн энэ сарын 14-нд олгох хуваарь гарсан байна. 328916812 2328864160647718 2201170315446533486 n 094759 754804214

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.