Түгжрэлтэй үед “Юбикаб” такси үйлчилгээ дуудвал төлбөр нэмэгдэнэ

“Юбикаб” ХХК нь 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөн ачаалалтай үеэр үнийн шинэчлэлт хийж буйгаа мэдэгджээ.

Үйлчлүүлэгч таксинд сууснаас эхлээд буух хүртэлх хугацаанд нэг минут тутамд 30-60 төгрөг бодогдоно. Дуудлагын төлбөр 1000 төгрөг байдаг бол замын хөдөлгөөн ачаалалтай үе буюу 07:15-09:00, 17:15-20:15 цагийн хооронд уг дуудлагын төлбөр 3000 төгрөг болж нэмэгджээ.

324435615 1361768121316045 9220922474136746095 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.