Туул голоос их хэмжээний мөс зөөн тээвэрлэж буй зөрчлийг таслан зогсоожээ

Туул голын мөсөн дээгүүр тээврийн хэрэгслээр зорчихыг хориглоод байгаа юм. Голын дээгүүр машины масло асгах, хогоо замбараагүй хаях үзэгдлүүд ихээр гарч байгаа аж.

Алба хаагчид хяналт тавих явцад Ривер гарден, Хан хиллс хотхоны ажилтан албан хаагчид ногоон байгууламжийн хаврын цэнэг усалгаа хийх зорилгоор голоос их хэмжээний мөс зөөж тээвэрлэж буй зөрчлийг таслан зогсоон зөрчлийг холбогдох хяналтын байгууллагад шилжүүлжээ.

327953093 634948795301312 1032778241765518558 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.