Н.Учрал: Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг байгуулна

Н.Учрал: Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг байгуулна

Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх зорилготой сайдын ээлжит шуурхай хуралдаан  болжээ. Хуралдаанд ЦХХХЯ-ны газар, хэлтсийн дарга нар болон харьяа байгууллагуудын газар, хэлтсийн дарга нар оролцож, өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулсан байна.

ЦХХХ-ны сайд Н.Учрал салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх гол ажлуудаар холбогдох албаныханд үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал

  • Иргэдийг цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулах
  • Олон улсад зохион байгуулах цахим шилжилтийн үзэсгэлэн, худалдаанд оролцож, Монгол компаниуд, Монгол инженерийн оюун ухаанаар бүтсэн бүтээгдэхүүнүүдийг сурталчлан, таниулах
  • Программ хангамжийн цахим их дэлгүүр Mindgolia.mn-ийг англи хэлний сонголттой болгож, бүтээгдэхүүний сонголтын нэмэгдүүлж, сайжруулах
  • Иргэд төрийн үйлчилгээг хурдан, шуурхай авах нөхцөлийг бүрдүүлж, лавлагаа, нэхэмжлэх, 13А маягттай холбоотой цахимжуулах ажлуудыг шуурхайлах
  • Албан бичиг солилцооны дундын системийн асуудлыг шийдэх, Ebusiness.mn-ийг ашиглалтад оруулах, дижитал аймгийн стандарт, бодлогын бичиг баримтыг боловсруулах чиглэлээр хугацаатай үүрэг, даалгавар өглөө.

327334884 2023132737890932 4710472649163364867 n 1024x682

327795316 2213870755461547 3928903927892015697 n 1024x682

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.