Л.Гүндалай: С.Эрдэнэ, Д.Ганбат нарын АН-ын цахим сонгууль хууль бус

Улсын дээд шүүхэд Ардчилсан намын даргын бүртгэлтэй холбоотой асуудлаар 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дараах албан бичгүүдийг ирүүлжээ.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Д.Эрдэнэсувдаас ирүүлсэн албан бичиг нь “...“Эвлэрлийн” гэх тодотголтой хууль бус үйл ажиллагаанд Үндэсний бодлогын хорооны саналын эрхтэй гишүүдийн 50-аас дээш хувь нь оролцоогүй, Их хурлын төлөөлөгч сонгох үйл ажиллагааг Дотоод сонгуулийн хороо (Д.Алтанхуяг даргатай) зохион байгуулаагүй тул 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Их хурал хүчин төгөлдөр бус” гэсэн агуулгатай байна.

Иргэн Л.Гүндалайгаас “...С.Эрдэнийн 2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан цахим сонгууль нь хууль бус тул Д.Ганбатын өргөдлийг хуулийн байгууллага шалгаж үнэнийг тогтоотол хүлээн авахгүй байх” агуулгатай албан бичгийг тус тус ирүүлээд байгаа аж. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.