Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрх ирэх сарын 8-наас өмнө мэдээллээ засуулах шаардлагатай

Өрхийн орлого, хөрөнгийн мэдээлэлд үндэслэн өрхийн аж байдлын үнэлгээг хийж, нийт өрхийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгохоор болсон. Үлдсэн 9 хувь нь өрхийн орлого өндөр гэх шалтгаанаар хүүхдийн мөнгөн тэтгэмжээс хасагдаад байгаа юм.

Хүүхдийн мөнгө олгох журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ehalamj систем рүү нэвтрэхэд иргэдийн мэдээлэл зөрүүтэй, давхардал үүссэний улмаас зарим өрх хүүхдийн мөнгөнөөс хасагдаад байна.

Тэгвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 17:00 цагаас өмнө өрхийн зөрүүтэй мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагуудын анхан шатны нэгжид хандаж залруулахыг анхааруулжээ.

328309196 1382049882567596 3709441115042865717 n

Шинэчилсэн мэдээлэлд үндэслэн өрхийн амьжиргааны түвшинг дахин үнэлэх ажлыг хоёрдугаар сарын 16-ны өдрийн дотор хийж, хүүхдийн мөнгөнд хамрах эсэхийг 16-ны өдрөөс хойш шалгана гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.