СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-30

🔴 Замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Зургаан долоо хоногийн турш амарсан ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын хичээл өнөөдрөөс /2023.01.30/ эхэллээ.

Хичээл сургууль орохтой зэрэгцэн Нийслэлийн авто замын хөдөлгөөн эрс нэмэгддэг. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг санууллаа.

Тодруулбал, замын хөдөлгөөний оргил ачааллын үе болох өглөөний 08.30 цагаас 09.30 цаг хүртэл, үдшийн 18.00 цагаас 21.00 цаг хүртэлх хугацаанд цагаа тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг санууллаа.

Сурагчдын хичээл ирэх гуравдугаар сарын 24-нийг хүртэл орох бөгөөд бүх нийтийн амралтын өдрүүд болох сар шинийн баярын өдрүүдэд амарна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.