"B" продакшн Н.Энэрэлсайханыг залруулга гаргахыг шаардав
Төрийн соёрхолт Д.Болдын үүсгэн байгуулсан "B production" артистуудыг шулан мөлждөг гэх мэдээлэлд хариу тайлбар өгчээ.
"NS" хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайхан өөрийн цахим хуудасдаа 90/10 гэсэн гэрээ байгуулсан ч хоёр жилийн турш цалин олгоогүй хэмээн мэдэгдсэн. Цаашилбал, тэрбээр "Би хоёр жилийн өмнө "B" продакшнтой гэрээ байгуулсан. Артистуудтай гэрээ байгуулахдаа 90 хувийг нь продакшн, 10 хувийг нь артистууд авахаар гэрээлсэн. 2 сая төгрөгөөр дуулсан бол 200 мянган төгрөгийг нь би авдаг. Шинэ жилээр өдөр алгасаагүй, заримдаа 2-3 газар очиж дуулсан. Гэвч надад ямар ч цалин өгөөгүйгээс гадна хувцасаа нэхэж утасдсан" гэсэн юм.
Энэ асуудал нийгмийн сүлжээнд бухимдал төрүүлж, иргэдийн талцуулаад байсан юм. Тэгвэл Монгол улсын Төрийн соёрхолт дуучин Д.Болдын үүсгэн байгуулсан "B production" уг асуудлаар мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд "Анх гэрээний орлогоос "NS" хамтлаг 20 хувь, продюсер Б.Энхзориг 40 хувь, B production 40 хувь байхаар заасан ч 2022 оны гуравдугаар улирлаас тус хамтлагийн хувийг 40 болгож нэмэгдүүлсэн. Гэтэл NS хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайхан хамтын ажиллагааны гэрээгээ олон удаа зөрчсөнөөс гадна олон нийтийг төөрөгдүүлсэн мэдэгдэл гаргасан тул залруулга гаргана гэдэгт итгэж байна. Мөн цаашид хамтын ажиллагааны талаар худал мэдээлэл түгээсэн тохиолдолд шүүхэд хандаж компанийн нэр хүндээ сэргээлгэх болно гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.