Хэргээ тусгаарлуулсан Я.Сод-Эрдэнэ, Г.Дөлгөөн хоёртой бусад нь барьцаж байна

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 80 хүнд НПГ-аас 2022 оны сүүлчийн өдрүүдээр яллах дүгнэлтийг танилцуулжээ. Хүн тус бүрийнх 1000 давсан хуудастай яллах дүгнэлт болсон учраас цахимаар илгээж танилцуулсан байгаа юм. Яг одоо уг хэрэгт харьяалалт тогтоож, шүүхэд шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа гэх мэдээлэл байна. 

Уг нь 83 хүний асуудал яригдаж байсан ч замын дундаас гурав нь сугараад үлдчихжээ. Тодруулбал, 2016-2021 оныг хүртэл Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, тамгын газрын захирлаар ажилласан Я.Сод-Эрдэнэ, 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан Г.Дөлгөөн, Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан Д.Ринчиндорж нарын хэргийг мөрдөх байгууллага, эсвэл прокурорын аль нэг дээр тусгаарлаад үлдээчихсэн байна. 

Уг нь,   Д.Ринчиндоржийг “Газ импорт”, “Ганхүдэр орд”, “Инжир”, “Пирамид орд”, “Монгол мах  экспо”, “Монгол эм импекс концерн” компаниудын зээлтэй холбогдуулж тус бүр Эрүүгийн хуулийн 22.1.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж , яллагдагчаар татаад байсан юм. 

Тэгвэл. “...Яагаад, ямар шалтгаанаар яллагдагчаар татагдалгүй үлдчихэв ээ”, “...Ингэж үлдээд хэрэг нь замхрах уу” гэсэн олон асуултыг өөр хоорондоо тавьцгааж байна. Гэвч одоогоор үүнийгээ ил хэлэх зүрхлэхгүй байгаа гэнэ. Тэд “...Энэ хоёр хүн улс төрийн том артай. Д.Ринчиндорж ч яахав, Г.Дөлгөөний доор ажилладаг байсан юм. Эдний хэрэг энэ хэвээрээ сураг алдарвал олон нийтэд хандана” гэж байна. Товчхондоо, ?!

Ташрамд, байгаа юм. Гэтэл нөгөөдүүл нь "...Хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээлээ" гэсэн гомдлыг гаргаж, тэр нь одоо УЕПГ-т хянагдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр Хөгжлийн банкны хэргээр шүүхэд очих хүний тоо нэмэгдэх магадлалтай гэсэн үг.

Б.Дамдин-Очир 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 6 (6991)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.