ЖҮДО: 90кг жинд Б.Бат-Эрдэнэ хагас шигшээд барилдана

Жүдо бөхийн цуврал тэмцээнүүдийн нэг болох "HONG KONG ASIAN OPEN 2018" тэмцээний хүнд жингийн барилдаанууд өнөөдөр явагдана. 


Тус тэмцээнд манай улсаас харьцангуй залуу бөхчүүдийг сойсон бөгөөд бүгд амжилттай сайхан барилдаж байна. Өчигдөр манай 14 бөх барилдсанаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл, 3 шагналт тавдугаар байр, 2 шагналт долоодугаар байр эзэлсэн амжилтаар 29 орны жүдочдоос медалийн чанараар хоёрдугаарт эрэмблэгдэж байна. 

Өнөөдөр хүнд жингийн барилдаан явагдаж байгаа ба эрэгтэйчүүдийн 90кг жинд манайхаас 2 залуу жүдоч барилдсан юм. В хэсэгт барилдсан Э.Мөнхжаргал эхний тойрогт Индонези улсын жүдочид ялагдснаар тэмцээнээ дуусгалаа. 

С хэсэгт барилдсан Б.Бат-Эрдэнэ эхний тойрогт Канад улсын жүдоч Кендрик Бенжаминг хугацаанаас өмнө цэвэр савлаа. Хэсгийн аваргын төлөө БНХАУ-ын жүдоч Бу Хэбилигэд мөн хугацаанаас өмнө цэвэр савлаа. 

Ийнхүү Б.Бат-Эрдэнэ хагас шигшээ барилдаанд БНХАУ-ын Ван Хувэнтэй барилдахаар шалгарч үлдээд байна. 

Asian Judo Open Hong Kong 2018   contest sheet (6)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.