?С.Чинзориг: Долоон нохойнд хийсэн эхний шинжилгээгээр галзуугийн вирус илрээгүй

Сүхбаатар аймагт галзуугийн вакциныг андуурч, сүрьеэгийн вакцин тарьсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тухайн иргэдийн биеийн байдал хэр байгааг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоос тодрууллаа. 

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

-2022 оны арванхоёрдугаар сарын 5-26-ны хооронд нийт есөн иргэн долоон нохойнд хазуулсан хэрэг Сүхбаатар аймагт гарсан.

ЭМЯ-наас баг гарч, 2023 оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн тус газарт ажилласан. Тухайн долоон нохойг олж, хазуулсан иргэдээр таниулахад бүгд “мөн байна” гэсэн. Тухайн

Хоёрт, галзуугийн эсрэг вакциныг андуурч, сүрьеэгийн эсрэг вакциныг өндөр тунгаар гурван иргэнд хоёр удаа, дөрвөн иргэнд хоёр удаа, хоёр иргэнд нэг удаагийн тус тус давтамжтай тарьсан.

Сүрьеэгийн вакцин өндөр тунгаар тарьсан учир улайх, буглаа үүсэх шинж тэмдэг илэрсэн. Долоон иргэнийг Улаанбаатарт авчирч, эмчилгээнд оруулахаар ХӨСҮТ-д авчраад байна. Нөгөө хоёр иргэнд шинж тэмдэг хараахан илрээгүй учир өөрсдийн хүсэлтээр аймагтаа үлдсэн. 

Сүрьеэгийн вакцин тариулсан иргэдийг гадаад улс руу Засгийн газрын зардлаар эмчлүүлэх боломжийг судална гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.