?С.Чинзориг: Тавьж байгаа шаардлага хоёр улсын иргэдэд ижил байх ёстой

Замын-Үүд автозамын хилийн боомтыг 2023 оны нэгдүгээр сарын 8-ний өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлсэн. Гэвч манай улсад нэвтэрч буй БНХАУ-ын иргэд ПСР шинжилгээ өгөлгүй хилээр нэвтэрч буй. Үүнтэй холбогдуулан уг асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоос тодрууллаа.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

-Халдвар хамгааллын дэглэмд тавьж байгаа шаардлага хоёр улсын иргэдэд ижил байх ёстой гэсэн байр суурьтай байна. Адилхан хоёулаа ПСР өгөөд, адилхан асуумж бөглөөд оръё. Гэтэл зөвхөн манай улсын иргэд ПСР өгөөд орж байгаа нь тэгш бус хандаж байна гэж үзэж байна.

Гадаад хэргийн сайдад энэхүү байр сууриа бичгээр өгнө.

Ийм зөрүүтэй байдал бий болсон нь шалтгаантай. Учир нь, манай улс 2023 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан. Үүнд гадаад улсаас ирж буй иргэдэд ПСР шинжилгээ шаардахгүй, асуумж л бөглүүлнэ гэж журамд заасан. Тиймээс Хятадын тал бусад орнуудаас ПСР шинжилгээ шаардахгүй байж, манайхаас "нэхэж" байгаа нь хоёр улсын харилцаанд хүндрэл учруулна гэсэн.

Хятадын тал хилээ нээсэн ч, халдвар хамгааллын журмандаа өөрчлөлт оруулаагүй учир ПСР шинжилгээ авч байгаа гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.