СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АТҮТ: Шинжилгээний “сөрөг” хариуг биедээ тогтмол авч явна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

БНХАУ-ын Эрээн хот чиглэлд зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг өнөөдрөөс буюу энэ сарын 08-ны өдрөөс эхлүүлж байна. Автотээврийн Үндэсний төвөөс хил нээсэнтэй холбогдуулан мэдээлэл өгчээ. 

Тасалбарыг зөвхөн онлайн тасалбар борлуулалтын систем eticket.transdep.mn-аар бичих бөгөөд өдөрт 300 зорчигчийг хил нэвтрүүлнэ. Иймд иргэн та дараах шаардлагуудын ханган тус чиглэлд зорчих тасалбараа авна уу. Үүнд:

-Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах

-Хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг биедээ тогтмол авч явах

-ПГУ-ын шинжилгээний хариу “эерэг” тохиолдолд хил дээрээс буцах тул Иргэн та хариуцлагатай хандана уу. Үүнээс үүссэн асуудлыг иргэн өөрөө бүрэн хариуцна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас өдөр бүр:

08:00,
08:30,
09:00,
09:30,
10:00,
10:30,
11:00 цагт тээврийн үйлчилгээг үзүүлнэ.

Тасалбар том хүн – 25 мянга, хүүхэд 12 мянга 500 төгрөгийн үнэтэй байна гэжээ. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
64.119.23.132

Орж ирж байгаа Хятадуудаас ПГУ шаардаач ээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.